Д.Амарбаясгалан: Цахилгааны тасалдал, дэд сайд нарын асуудлаа яаралтай шийдэхгүй бол АН Засгийн газартай хариуцлага тооцох акц өрнүүлнэ

Д.Амарбаясгалан: Цахилгааны тасалдал, дэд сайд нарын асуудлаа яаралтай шийдэхгүй бол АН Засгийн газартай хариуцлага тооцох акц өрнүүлнэ

Ардчилсан намаас ээлжит "4/11" мэдээллээ өнөөдөр /2026.01.29/ хийлээ. 

Энэ үеэр АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан, "АН "Нээлттэй цэгцтэй Ардчилсан нам" Үндэсний аяныг салбар нэгжийнхээ хүрээнд орон даяар зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнийхээ нээлтийг хоёрдугаар сарын 1-нд хийнэ. Гишүүдээ бүх орон даяар шинээр бүртгэхээр тооцож байгаа. Ингэснээр бид цаашид дотоод сонгуулиа зохион байгуулах саналын эрхтэй болох суурь бүрдэх юм. Хоёрдугаар сарын 1-нээс гуравдугаар сарын 10-ны хооронд шинэчилсэн бүртгэл хийгдэж, гуравдугаар сарын 11-31-ний хооронд ҮБХ-ний гишүүн болох сонгууль бүх шатанд эхэлнэ.

Түүнчлэн 2016 оноос хойш МАН эрх барьсан. Гэвч өнөөдрийг хүртэл нэг ч цахилгаан станц ашиглалтад ороогүйгээр барахгүй дүн өвлийн хүйтнээр тогны хязгаарлалт хийж байгаа нь зохисгүй үйлдэл.

Үүнээс гадна нийгэм, эдийн засагт бодитой өөрчлөлт байхгүй байгаа энэ нөхцөлд төрийг улам данхайлгаж, 30 гаруй сайдтай данхар Засгийн газрыг бий болгож буйд АН шүүмжлэлтэй ханлсан. Энэ ч утгаараа УИХ дахь АН-ын бүлгээс дэд сайд нарын асуудалд байр сууриа илэрхийлж, эргүүлэн татахгүй бол Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг ярьсан. Үүнээс гадна цахилгааны хязгаарлалттай холбоотойгоор айл өрх, аж ахуйн нэгжүүд дээр учирч байгаа хүндрэлүүд, үйлдвэрлэл үйлчилгээнд учраад байгаа дарамттай нөхцөл байдалд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд байр сууриа илэрхийлж байгаа. Тухайлбал, Ө.Шижир гишүүн Шадар сайд болон Эрчим хүчний сайд нарт хариуцлага тооцох асуудлыг санаачилж, гарын үсэг цуглуулж эхлээд байгаа. Эдгээр асуудлуудыг Засгийн газар яаралтай шийдвэрлэж, тухайн сайд нарыг эргүүлэн татах асуудлыг ойрын хугацаанд шийдэхгүй бол АН-ын зүгээс АН-ын бүлгийн гишүүдийн гаргасан байр суурийг дэмжиж, улс төрийн дэмжлэг үзүүлж ажиллах акцыг өрнүүлнэ гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: