Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр нийт 1798 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 551, гэмт хэргийн шинжтэй 93 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй нэг үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 199 хэргийг нөхөн илрүүлжээ. Цаашлаад өнгөрсөн хоногт гэр бүлийн хүчирхийллийн 87 дуудлага бүртгэгдэж, 101 хүн эрүүлжүүлэгдсэн байна.
