Албаны галт зэвсгийг өөрийн гэртээ хадгалж хувьдаа завшсан Б.Гансүхэд 10 саяаар торгох ял оноолоо

Албаны галт зэвсгийг өөрийн гэртээ хадгалж хувьдаа завшсан Б.Гансүхэд 10 саяаар торгох ял оноолоо

Албаны галт зэвсгийг өөрийн гэртээ хадгалж хувьдаа завшсан Б.Гансүхэд 10 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэжээ. 

Тодруулбал, Б.Гансүх нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа, иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан нэр бүхий 4 иргэний төлбөр болох 1,4 сая төгрөгийг өөртөө авч хувьдаа зарцуулсан, мөн ... загварын галт зэвсгийг өөрийн гэртээ хадгалж хувьдаа завшсан гэх үйлдэлд прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Гансүхийг албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, мөн нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож 10 сая төгрөгөөр торгох, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг тус тус оногдуулж шийдвэрлэсэн байна.