"ДЦС-4"-ийн дахин нэг зуухыг засварлахаас өөр аргагүй болсон тул өнөөдөр 22 цагаас эхлэн цахилгааны хязгаарлалтыг үргэлжлүүлэхээр байна.
Энэ талаар ДҮТ-ийн ерөнхий диспетчер Б.Баатар "ДЦС-4 дээр дөрвөн зуух зогсолтод хүрч болзошгүй нөхцөл байдалтай ажиллаж байна. Өнөөдөр өглөөний авсан мэдээллээр дахин нэг зуухыг зогсоохоос өөр аргагүй болсон. Үндсэндээ 22 цагаас хойш нэг зуухыг зогсоож, засварлахаар төлөвлөөд байна. Иймд тодорхой хэмжээний хязгаарлалт хийгдэнэ гэсэн үг. ДЦС-4 дээр нэг зуух зогсоход ойролцоогоор 100 орчим мВт-ийн хэрэглээ бууж байгаа тул 20 мянга орчим айлын хэрэглээг хязгаарлана” гэжээ.