Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга Н.Учрал, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Засгийн газрын сайд нар болон зарим төрийн өмчит компаниуд, агентлагийн дарга нарыг өнөөдөр /2026.01.26/ өрөөндөө дуудан хуралдаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Уг хуралд оролцсон Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням нар "Ерөнхийлөгчид холбогдох мэдээллийг өгсөн. Эрчим хүчний салбартай холбоотой асуудлуудыг ярилаа" хэмээн мэдэгдсэн.
Уг хурлын үеэр салбар хариуцсан сайд нартай хариуцлага ярьж, зэмлэж магадгүй тухай мэдээлэл яригдаж байлаа. Тэгвэл уг уулзалтаар хэн, нэгэнтэй хариуцлага тооцох асуудал огт яригдаагүй байна. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хавдрын шинэ эмнэлэг, Шинэ Хархорум хотыг байгуулах ажлын хэсгийнхэнтэй уулзаж, явцын мэдээллийг сонсжээ.