Зөрчлийн торгуулиа E-Mongolia цахим системээр төлөх боломжтой боллоо

Зөрчлийн торгуулиа E-Mongolia цахим системээр төлөх боломжтой боллоо

Иргэд торгуулийн төлбөрөө E-Mongolia цахим системээр энэ сарын 10-наас хойш торгуулиа төлөх боломжтой боллоо.

Тодруулбал, 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд бүртгэгдсэн зөрчлийн талаарх мэдээлэл нэг эх сурвалжид төвлөрч, нэгдсэн байдлаар ашиглах боломж бүрдсэн. Энэхүү шинэчлэлийн хүрээнд И-Монгол академи УТҮГ, Улсын ерөнхий прокурорын газар, Сангийн яам хамтран Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д зөрчлийн торгуулийн мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд цахимаар хүргэх, торгууль төлөх үйлчилгээг нэвтрүүллээ.

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс иргэдийг торгуулиа хугацаанд нь шалгаж, цахимаар төлж хэвшихийг зөвлөв.