Ерөнхий сайд Г.Занданшатар “Өнөөгийн нийгэм, шинэ ирээдүйг цогцлоох залууст ямар ур чадвар хэрэгтэй вэ” сэдэвт хэлэлцүүлэгт үг хэллээ

Ерөнхий сайд Г.Занданшатар “Өнөөгийн нийгэм, шинэ ирээдүйг цогцлоох залууст ямар ур чадвар хэрэгтэй вэ” сэдэвт хэлэлцүүлэгт үг хэллээ

Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн 56 дахь удаагийн чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Өнөөгийн нийгэм, шинэ ирээдүйг цогцлоох залууст ямар ур чадвар хэрэгтэй вэ” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв.

Тэрээр хэлсэн үгэндээ хиймэл оюун ухааны мэдлэгийг давуу байдал биш харин үндсэн чадвар болгох зорилгын хүрээнд сургалтын үйл явцад хиймэл оюунухааныг үр дүнтэй, хариуцлагатай ашиглах, цаашид суралцагч бүрийн онцлогт нийцсэн хиймэл оюун ухаанд суурилсан туслах багш нарыг хөгжүүлж, хэрэглээг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж буйг танилцуулав. Мөн Монгол Улс ирэх хичээлийн жилээс бага боловсролын хөтөлбөртөө хиймэл оюун, технологийн суурь мэдлэг олгох хичээлийг тусгасан талаар Ерөнхий сайд Г.Занданшатар онцолж, энэ хүрээнд багш нарт хиймэл оюуныг хэрхэн ашиглаж сурах талаар Гүүгл компани болон Гүүгл Жэмини академитай хамтран ажиллаж буйг дурдав.