“Шунхлай групп” эх орондоо төдийгүй олон улсын тавцанд өндөр амжилт гаргасан тамирчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлжээ

“Шунхлай групп” эх орондоо төдийгүй олон улсын тавцанд өндөр амжилт гаргасан тамирчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлжээ

Эх орондоо төдийгүй олон улсын тавцанд амжилтаа батлан харуулсан “Шунхлай Групп” тамирчдаа хүлээн авч, талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүллээ.

Тодруулбал, “Дакар Ралли - 2026” нийт тамирчдаас 16-д бичигдэж, Монгол Улсаас “Дакар ралли”-д оролцож шилдэг шинэ тамирчны анхны цомыг МУГТ, ОУХМ Э.Халиунболд болон“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЦОМ”-ын барилдаанд 2 дахь удаагаа түрүүлсэн Монгол Улсын Арслан Б.Орхонбаяр, Монголын Сагсан бөмбөгийн холбооны “Холбооны Цом- 2025” тэмцээний аварга SG Apes, Үндэсний шагайн харвааны “ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЦОМ”-ын тэмцээнд манлайлж, “Алдар”-ын цомын эзэд болсон Монгол Улсын Үлэмж Дархан Мэргэн С.Ямааранз ахлагчтай багийг “Шунхлай Групп”-ийн хүлээн авч, хүндэтгэл үзүүлжээ.