ВИДЕО: Интерполын "Улаан булант" зар мэдээгээр эрэн сурвалжилж байсан Монгол Улсын иргэн Б.Энхмааг ОХУ-д саатуулан, албадан авчирлаа

ВИДЕО: Интерполын "Улаан булант" зар мэдээгээр эрэн сурвалжилж байсан Монгол Улсын иргэн Б.Энхмааг ОХУ-д саатуулан, албадан авчирлаа

Интерполын "Улаан булант" зар мэдээгээр эрэн сурвалжилж байсан Монгол Улсын иргэн Б.Энхмаа гэгчийг ОХУ-аас Монгол Улсад албадан авчирлаа. 

ВИДЕО: 

Түүнийг энэ сарын 13-ны өдөр эх оронд нь албадан авчирч, хойшлуулшгүйгээр саатуулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Уг этгээд нь 2016 онд бусдаас их хэмжээний мөнгө буюу 2.4 тэрбум төгрөгийг залилан авч 10 жилийн хугацаанд хуурамч бичиг баримт ашиглан гадаад улсад хууль бусаар орогнож байсныг эрэн сурвалжилж, 2025 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр ОХУ-ын нутаг дэвсгэрт саатуулсан байна. Улмаар Монгол Улсад шилжүүлэн авчрах ажиллагааг ЦЕГ-ын Мөрдөн шалгах алба, Интерполын үндэсний төв товчоо, Улсын ерөнхий прокурорын газар, Хил хамгаалах ерөнхий газар, ОХУ-ын Интерполын үндэсний төв товчоо хамтран зохион байгуулжээ. 




Өнөөдөр луу өдөр

4 цагийн өмнө