Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан гэх хэрэгт холбогдсон яруу найрагч Ц.Хуланд шүүхээс 8.1 жилийн хорих ял оноосон. Тэрээр 2 жил гаруйн хугацаанд хорих байгууллагад ял эдэлж байгаад саяхан Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсан юм.
Гэтэл яруу найрагч Ц.Хулан өөрийгөө гэм буруугүй, хэлмэгдсэн мэтээр олон нийтийн сүлжээнд мэдэгдэх болсон. Тухайлбал, тэрээр “Өршөөл уучлал бус, Улс төрийн ойлголцол, хүсэж, хэрэг дахин дахин хянуулж, гэм буруу хүлээлгүй гарч ирсэн" гэж өөрийн facebook хуудастаа мэдэгдсэн.
Тэгвэл эх сурвалжууд "Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-ийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал өнөөдөр /2026.01.20/ яруу найрагч Ц.Хуланг дуудаж уулзсан. Учир нь удаа дараа үндэслэлгүй, нийгмийг төөрөгдүүлсэн, худал мэдээлэл түгээсэн гэж түүнд сануулга өгсөн" талаар мэдээлж байна.