АҮЭБЯ-ны мэдээлснээр, өнөөдөр /2026.01.20/-ийн байдлаар Сүхбаатар, Эрээнцав, Цагааннуур, Боршоо, Замын-Үүд зэрэг авто замын боомтоор 173.182 тонн шатахуун орж ирээд байгаа аж.
Тодруулбал, 69225 тонн АИ-92 шатахуун, 1987 тонн АИ-95 шатахуун, 96986 тонн дизель түлш, 951 тонн ТС-1 онгоцны түлш импортолжээ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар төмөр замын өртөөд болон замд явж буй 704 вагонцистерн шатахуун байна.
Үүнийг төрлөөр нь ангилбал:
- АИ-92 шатахуун-191 вагонцистерн буюу 11.460 тонн
- АИ-95 шатахуун 9 вагонцистерн буюу 540 тонн
- Дизель түлш-479 вагонцистерн буюу 28.740 тонн
- ТС-1 онгоцны түлш-13 вагонцистерн буюу 780 тонн
- Шингэрүүлсэн шатдаг хий-12 вагонцистерн
Мөн газрын тосны бүтээгдэхүүний хангамж тогтвортой хэвийн байна гэжээ.