Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаанд Улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаанд Улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой чансаа өндөр 128 бөхийн уламжлалт барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо.

Барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон долоо даван түрүүлж, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэв. Улсын арслан Ц.Бямба-Отгон дөрвийн даваанд аймгийн арслан О.Баярбаасан, тавын даваанд улсын начин Ч.Батчулуун, зургаагийн даваанд улсын заан Д.Анар, долоогийн даваанд улсын заан Б.Бат-Өлзийг тус тус давлаа. Барилдааны шөвгийн дөрөвт улсын заан Д.Анар, улсын харцага Б.Зоригтбаатар нар үлдэв.