УИХ-ын дарга Н.Учралын шинэ жилийн мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна.
Тэрээр “Эх орныхоо өнцөг булан бүрд суугаа Монгол ахан дүүстээ, дэлхий даяар тархан суугаа монгол иргэддээ, элгэн са гадна та бүхэндээ энхрий бяцхан үрсийн инээд хөөр цалгисан энэ жил үүдээ нээсэн Улаанбаатар хотын СХД-ийн 341 дүгээр шинэ цэцэрлэгээс шинэ оны мэндчилгээг дэвшүүлж байна. Хүүхдийн гэгээн ариун инээд баясал бүхэн угтан ирж байгаа 2026 онд хүн бүрийн хүсэл мөрөөдөл биелж, эх орны итгэл найдвар, эрч хүч, илүү сайхан ирээдүйг гэрэлтүүлэхийн ерөөл дэвшүүлье. Улиран одож байгаа 2025 онд урлаг спортынхон маань Монгол хэмээх нэгэн нэрийг ертөнцийн чихэнд дэлхийн тайзанд, бөмбөрцгийн дэвжээнд, цуурайтуулж уухайн түрлэг халааж, өнөөдрөөс илүү сайхан ирээдүйг гэрэлтүүлж гэгээ татуулсан жил байлаа. Ажилсаг хөдөлмөрч хүн бүр, бизнес эрхлэгчид маань өөрөөсөө хамаарах бүхнийг хийж, хийх ажил, авах цалингаа олгож, бүтээсэн хөдөлмөрч жил байлаа. Дэлхийн цаг төрийн үймээн, зөрчил, мөргөлдөөн улс орны эдийн засагт хүйтэн сүүдрээ тусгаж, түүхий эдийн үнэ унасан ч түүнийг даван туулж, иргэндээ итгэж, эрх чөлөөгөө эдлэх замыг нь цэлийтэл нээхийн утга учрыг ухааруулсан, сануулсан он байлаа. Өчигдрөөс илүү маргаашийг бүтээхийн эрч хүч, итгэл найдвар, монгол хүн таны илүү сайхан амьдрах хүсэл мөрөөдөл, эдлэх ёстой эрх чөлөөнд бий гэдэгт би итгэдэг ээ. Тулгарсан бэрх цагийн сорилтыг даван туулж, давж, илүү сайхан маргаашийг бүтээх эрч хүч итгэл найдвар таны хүсэл мөрөөдөл эдлэх ёстой эрх чөлөөнд бий. Иймд учир ард түмний сонгон байгуулсан ардчилсан парламент 2026 оныг хүний эрхийг хуульчлан хамгаалах, хүн чанартай бодлого, шийдлийн жил болгон ажиллах болно. Учир нь хүний эрх бол таны эрх. Улсын эрх бол иргэний эрх их эзэн Чингис хааны гал голомт, их түүх, эрх чөлөөний эх нутаг. Монголд монгол хүн хүсэл мөрөөдөлдөө биелдэг байх учиртай. Монгол улсын иргэд бид төрж өссөн, амьдран суугаа газар, ажил мэргэжил, хувийн сонирхлоороо олон зүйлээрээ ондоо боловч хүн бүр заяамал жам ёсны, эрх, эрх чөлөөтэй. Хэзээ, хаана төрж өссөн, хэн байхаас үл хамааран хүн бүр, хүүхэд бүхэн ижил тэгш байх хэрэгтэй. Амьд явах, сурч боловсрох, үгээ хэлэх, өмчлөх, сонгох, шударга шүүхээр шүүлгэх зэрэг хүн бүрт төрөхөд цуг заяасан хүний эрх, эрх чөлөөг хуульчлан сахин хамгаалах нь ард түмнээс уг эхтэй ардчилсан төрийн хамгийн эрхэм нандин үүрэг тангараг юм. УИХ Угтан авч байгаа 2026 онд хүний эрх, хүүхдийн эрхийг торгон мэдрэмжтэй байж чөлөөлье. Үзэл санаан дор төрийн хууль бодлогоор иргэний улс төр эдийн засгийн эрх, чөлөөг дархлан хамгаалж ажиллах болно. Ард түмний элч төлөөлөгчдийн үзэл бодлоо уралдуулах индэр болсон, олон нам олон янзын бүлгийн төлөөллөөс бүрдэж өнгө алагласан парламентын даргын хувьд иргэдтэйгээ зовлон жаргал, зорилго, хүсэл нэгтэй харах нүд, сонсох чих, чилэх сэтгэлтэй байж хүний эрхийг хааж боосон, хавчиж хяссан хүнд суртал хууль дүрмийн чөдөр тушааг тайлах эрхэм зорилгоор ажиллана. Санаачилгыг боловсруулан төрийн бодлого болгон дэвшүүлэн ажиллаж байна. Чөлөөлөх бодлого бол Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний 59 эрх, эдийн засгийн 24 эрх, улс төрийн 14 эрхийг баталгаатай эдлэх эрх эрхийг хангахын төлөөх эрх зүйн эрүүл орчныг бүтээх багц төлөвлөгөө юм. Чөлөөллийн санаачилга бол төрийн хүнд суртлаас хүний эрх, эрх чөлөө, иргэдийнхээ эдлэх ёстой эрхийг чөлөөлөхийн төлөө олон талаас нь шүүн тунгааж бодож боловсруулсан иж бүрэн стратеги юм. Үндэснээсээ тусдаа мөчир ургадаггүй ээ. Эрх чөлөөт Монгол Улсын иргэний улс төрийн эрх эрх чөлөөний дархлаа нь эдийн засгийн эрх чөлөө хэмээх өндөр итгэл үнэмшил, хүний үндсэн жам, ёсны заяамал үндсэн эрхүүдийг чөлөөлөх бодлогын үндсийн үндэс нь байх болно. Оо УИХ-ын гишүүдийн хамтран санаачилсан Зөвшөөрлийн тухай хууль түүнийг дагалдах ер гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж эхэллээ. Иргэн таны ажиллаж, хөдөлмөрлөж ахуй амьдралаа өөд татъя гэсэн хүслийг хясан зөвшөөрөл нэртэй хориглолтын хана хэрэм, хүнд суртлын гаж тогтолцоог хуулиар нурааж, чөдөр тушаанаас чөлөөлөх болно. Та гар утаснаасаа хаана, юу, ямар худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэх болсноо мэдэгдээд шууд зөвшөөрөгдсөнд тооцогдоно. Эдийн засгийн хүндрэл түүхий эд хямдхан гаргадаг түүх үргэлжилж, нүүрсний үнэ 2 дахин унаснаас үүдэлтэйгээс гадна иргэнийхээ илүү сайхан амьдралаа өөрөө бүтээх урмыг нь хугалж, бурмыг нь булаасан төрийн хэтийдсэн оролцоо зааварчилгаа хүнд суртлын хор уршиг юм. Энэ бол төр нь иргэнээ хянаж, шахаж зааж, зааварлах бус иргэндээ итгэж эдлэх ёстой, эрх, эрх чөлөөнд нь хүнд суртлын саад тээг тавихгүй байх үзэл санааны эрс өөр зарчим юм. УИХ.Нарны эрчим хүчээр өөрийгөө хангаад төвийн шугамд нийлүүлж орлого олох, улс орондоо гэрэл нэмэх гэсэн айл өрхөд цаасан шат дамжлагын цаасан босго тавьж, цагийг нь үрж урмыг нь хугалдаггүй өргөн уудам нутагт цахилгаан машин түргэн цэнэглэх станцууд түргэн байгуулах тогтоолыг баталлаа. Ногоон эрчим хүчинд ногоон гэрэл асаах 100 шийдэл бол нар, салхины дундаршгүй эх үүсвэрийн өлгий болсон Монгол орон байгаль дэлхийнхээ ивээл өгөгдлийг илүү ухаалгаар, илүү чөлөөтэйгөөр ашиглах замыг чөлөөлөх эхний алхам болж чадлаа. Алтан нарны ач ивээлийг хүртэл алга дарам цаасаар халхалдаг хүнд суртал байх учиргүй . УИХ.Дэлхийд ховор зээлийн өндөр хүүгийн дарамт хүнд суртлын хиймэл шалтгаанаас үүдэлтэй үнийн өсөлтөөс иргэд, бизнес эрхлэгчдээ чөлөөлөх; гадаадын банк Монгол Улсад үүдээ нээх замыг чөлөөлөх тогтоолыг баталлаа. Ирэх онд Эдийн засгийн эрх чөлөөний анхдагч хууль, татварын ачаа дарамтаас чөлөөлөх багц хууль хөрөнгө оруулалтыг хамгаалах хуулиудыг олон түмний хуримтлагдсан хүсэн хүлээлт, хэрэгцээ шаардлага, иргэн, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын тусламжтайгаар их өгөгдөл шинжлэх ухаанд үндэслэн хэлэлцүүлэн баталж, хүний хүсэл зорилгыг хүнд суртал, хуульчлагдсан саад тээгээс эдлэх ёстой эрхийг нь чөлөөлөх их чөлөөлөлтийн жил байх болно.. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа 378 хуульд хиймэл оюун ухаанаар дүн шинжилгээ хийж, 1321 заалт бүхий хүний эрхийн зөрчлийг илрүүллээ. Төрийн хууль шийдвэрт тусгах иргэний санал бодлын чөлөөтэй индэр УИХ-ын ди парламент талбар хиймэл оюун ухааны цэцтэй боллоо. Хууль санаачлагч Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, ЗГ иргэн, хүссэн хэн бүхэн хүн бүр өргөн барьсан хуулиуддаа хүний эрхийг зөрчсөн хязгаарласан заалт байгаа эсэхийг цаг мөнгө хэмнэн хиймэл оюун ухаанаар задлан шинжлүүлж болох боломжтой боллоо. Хиймэл оюун ухаан хууль санаачлахгүй, батлахгүй ч технологийн дэвшлийг хүний эрх, хүний сайн сайхны тусын тулд хэрэглэж ашиглах учиртай. Эрх чөлөөт, омог бардам Монгол улсын иргэд ээ, ард түмнээс уг эхтэй УИХ таны иргэний, улс төр, эдийн засгийн эрх, эрх чөлөөний бодлогын өмгөөлөгч тань байх болно оо. Эрх нь зөрчигдсөн хэн бүхэн, хүн бүр хүүхэд бүгдийн тэгш эрхийг хамгаалагч, дуу хоолой элч төлөөлөгч тань байж ажиллах болно оо. Ирж байгаа 2026 онд элгэн садан ахан дүүс та бүхэндээ эрүүл энх, аз жаргал дүүрэн ажил хөдөлмөрт тань буцалж, хүн бүр эрхээ эдэлсэн хүсэл мөрөөдөл нь биелэхийн ерөөлийг дэвшүүлье ээ. Эрх чөлөөт Монгол Улсын иргэн бүхнийг эрх чөлөөний нар алагчлалгүй ивээх болгог. Энхрий үрс маань инээж байг байг. Шинэ оны мэндийг өргөн дэвшүүлье” гэлээ.
ВИДЕО: