“Эрдэнэс Тавантолгой" ХК хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлалаа

“Эрдэнэс Тавантолгой" ХК хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлалаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2026 оны хоёрдугаар сарын 06-ны өдрийн 10.00 цагт  Корпорайт Конвейшн центрийн хурлын танхимд хийхээр товложээ. 

Ээлжит бус хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэх аж. Үүнд, компанийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай; Ээлжит бус хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр нь 2026 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр байна. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоол болон 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 45 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг үнэ төлбөргүйгээр эзэмшсэн иргэд, нэрлэсэн үнээр худалдаж авсан аж ахуйн нэгжүүдийн хувьцаа нь хоёр дахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл саналын эрхгүй, тэдгээрийг аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байхаар заасан тул хувьцаа эзэмшигчдийн 2026 оны ээлжит бус хурлаар хэлэлцэх асуудлаар зөвхөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчийн саналыг авахыг мэдэгджээ. 

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын холбогдох баримт бичигтэй 2026 оны нэгдүгээр сарын 26-ны өдрөөс танилцаж, холбогдох мэдээллийг хурал зохион байгуулах комиссоос доорх хаягаар ажлын цагаар холбогдож авч болно аж.

Хаяг:  Финанс төв, Жигжиджавын гудамж, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар-15160, Монгол Улс. Цахим хаяг: www.ett.mn Утас: +976 7505-5555 Цахим шуудан: [email protected] Шууд дамжуулах хаяг: Facebook page Erdenes Tavantolgoi JSC/ Эрдэнэс Тавантолгой ХК




Өнөөдөр гахай өдөр

6 цагийн өмнө