Олон нийтийн сүлжээнд "Дотоодын цэргийн 05-р анги" гэсэн тайлбартай эрэгтэй хүмүүс нэгнээ зодож буй бичлэг нийтлэгдсэн. Улмаар уг хэргийг цагдаа, Дотоодын цэргээс шалгаж байгаа бөгөөд ХЗДХ-ийн яамнаас 30 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргаж, цэргийн анги болон хилийн цэрэгт хяналт, шалгалт хийж байгаа аж.
Тэгвэл уг бичлэгийг анх сошиалд байршуулсан иргэн "Өчигдөр яргалал явагдсан цонхнууд өнөөдөр бүгд хөшигтэй биш бүтээлэгтэй болжээ. Дотор юу болж байгаа бол" гэсэн бичлэгийг өөрийн цахим сүлжээндээ нийтэлсэн байна.
Нөгөө яргалал явагдсан цонхнууд өнөөдөр бүгд хөшигтэй бишээ бүр бүтээлэгтэй болжээ🤔🤔🤔 дотор нь юу болж байгаа бол‼️‼️‼️ pic.twitter.com/HBNbFaXjV4
— 🇲🇳 Монгол улсын иргэн Зориг 🇲🇳 (@zorig316) December 25, 2025