"Цүнх Мөнхөө" гэх иргэнийг Эрүү болон Зөрчлийн хуулиар шалгаж эхэлжээ

"Цүнх Мөнхөө" гэх иргэнийг Эрүү болон Зөрчлийн хуулиар шалгаж эхэлжээ

Цахим сүлжээнд "Цүнх Мөнхөө" гэх хаягаас бичлэг хийдэг иргэн Мөнхөөг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ. 

Тодруулбал, "Цүнх Мөнхөө" гэх иргэн нь нэр бүхий зочид буудалд архидан согтуурч, улмаар бусдын биед халдаж, дуудлагаар очсон цагдаагийн алба хаагчийг зүй бус үг хэллэгээр хэлж, доромжилж буйгаа бичлэг болгон цацсан байдаг. Ингэхдээ тэрбээр цагдаагийн алба хаагчдыг хийх ажилгүй ...-ууд, ядарсан төрийн алба хаагч учраас мөнгө авах уу гэхчлэнгээр доромжилсон байдаг. 

Тэгвэл "Цүнх Мөнхөө" гэж танигдсан иргэнийг Эрүүгийн хуульд зааснаар бусдын биед халдсан, Зөрчлийн хуульд зааснаар албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй хэмээн шалгаж эхэлсэн байна. Харин тухайн иргэн нь дээрх ёс зүйгүй үйлдэлдээ цахим сүлжээгээрээ дамжуулан уучлалт хүссэн байгаа аж.