Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингисийг чөлөөлсөн тул түүнийг Ж.Мөнхсолонго түр орлон гүйцэтгэнэ

Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингисийг чөлөөлсөн тул түүнийг Ж.Мөнхсолонго түр орлон гүйцэтгэнэ

Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингис, Дотоодын цэргийн 5 дугаар ангийн захирагч Д.Манлайбаатар, мөн ангийн захирагчийн 1 дүгээр орлогч, штабын дарга Д.Отгонбаатар нарыг өчигдөр /2025.12.31/ үүрэгт ажлаас чөлөөлсөн. 

Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр "Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагчид нэгнээ зодсон хэрэг явдал гарсан. Энэ дагуу 30 хүний бүрэлдэхүүнтэй шалгалтыг хэсэг Хууль зүй дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулж, шалгалтын ажиллагааг эхлүүлээд байсан юм. Уг ажлын хэсгийн санал, дүгнэлтийн дагуу дээрх нэр бүхий албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг.

Тэгвэл Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингисийн оронд одоогоор хэн нэгнийг томилоогүй байна. Харин Дотоодын цэргийн дэд бөгөөд Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Ж.Мөнхсолонгыг дараагийн дарга томилогдтол үүрэг гүйцэтгэхээр болжээ. 

 




Өнөөдөр гахай өдөр

4 цагийн өмнө