Ирэх оны төсөвт ахмадын тэтгэврийг 8.6 хувиар жигд нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Улмаар ахмадуудын тэтгэвэр 45792-55120 төгрөгөөр нэмэгдэхээр байна.
Тодруулбал,
- Сарын 572,400 төгрөгийн тэтгэвэр авдаг ахмад настнууд 45,792 төгрөгийн нэмэгдэл авч, улмаар 618,192 төгрөгийн тэтгэвэр авах юм
- Сарын 689,000 төгрөгийн тэтгэвэр авдаг ахмад настнууд 55,120 төгрөгөөр нэмэгдэж, 744120 төгрөгийн тэтгэвэр авах юм.
- Хамгийн өндөр тэтгэвэр буюу гурван сая төгрөгөөс дээш тэтгэвэр авдаг ахмад настнууд сар бүр 240,000 төгрөгөөс дээш нэмэгдлийг тус тус авах аж.