Бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан 16 настай охины ээж УИХ-ын дарга Н.Учралд хандлаа

Бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан 16 настай охины ээж УИХ-ын дарга Н.Учралд хандлаа

Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороонд оршин суух 20 настай эрэгтэй Ц.Дагвадорж нар нь 16, 32 настай эмэгтэйг хөнөөгөөд уг гэмт үйлдлээ нуусан далдлахын тулд амь хохирогч нарын цогцсыг чемодан болон хувцасны шүүгээнд хийж нуусан байсан онц ноцтой хэрэг 2024 оны зургаадугаар сард гарсан билээ.

Өдөө тус хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд үргэлжилж байгаа. Тэгвэл бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хохирогч охины ээж Г.Отгонтуяа өнөөдөр /2025.12.30/ УИХ-ын дарга Н.Учралд хансан байна. Харин УИХ-ын дарга Н.Учрал, ХЭҮК-ийн дарга, гишүүдийн хамтаар түүнийг хүлээн авч уулзжээ. 

Хохирогч охины ээж Г.Отгонтуяа "Цаашид дахиад нэг гэр бүл, дахиад нэг ээж над шиг битгий хохирогч байгаасай гэж хүсч байна. Би энгийн нэг иргэн хүн. Би тартагтаа тулахдаа тийм зургууд сошиалд тавьж, ярилцлага өгсөн. Гэм буруутай хүмүүс нь гэмээ хүлээж, хуулийн хариуцлага хүлээх ёстой. Илэрхий тодорхой нотлох баримт байсаар байтал 1 жил 6 сар 9 хоног өнгөрч байна. Маш хэцүү байдаг. Өглөө бүр охиноо дагуулаад сургуульдаа явдаг, орой ч хамт ирдэг байсан бод одоо надад амьдрах нь битгий хэл амьд явах хэцүү байна" гэв. Улмаар ЕБС-иудын сургуулийн түвшинд ялгаварлан гадуурхалтын эсрэг, хүний ёс суртахууны чиглэлээр сургалт, соён гэгээрүүлэх ажлууд зохион байгуулахыг хүссэн бөгөөд, өсвөр насныхан бие биенээ хамгаалах, хайрлах хамгаалах ёс зүйтэй байсан бол ийм ноцтой хэрэг гарахгүй байсныг хэллээ.

Харин УИХ-ын дарга Н.Учрал "Хэрэг шалгах процессын ажиллагаа хүний эрхийг дордуулж болохгүй, Үндсэн хуулиар хүний эрхийг хамгаална гэж заасан ч өнөөдөр бид хуулиа бүрэн хэрэгжүүлж чадахгүй байна. Онц ноцтой хэргүүд, хүүхдийн эрхийн ноцтой зөрчлүүд гарсаар байгаа нь нийгэмд соён гэгээрлийн ажлууд дутагдсантай холбоотой. Танай гэр бүлд тохиолдсон уй гашууг сонсоход ч хүнд байна. Ийм ноцтой хэргийг бид нүдээ аниад өнгөрөөж болохгүй. Монголын төр, хууль тогтоох байгууллага юун дээр алдаж байгаагаа бид харах ёстой. Дахин хүний амийг гарздахгүйн тулд бүх талаараа хичээх ёстой. Хамтдаа нийгмээ соён гэгээрүүлэхийн төлөө ажиллана гэж найдаж байна" гэв.