Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан ШШГЕГ-ын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги буюу Эмэгтэйчүүдийн хорих ангид шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулсан байна.
Тус арга хэмжээг зохион байгуулахад Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, дүүргийн Улаанзагалмайн хороо, дүүргийн Соёлын ордон хамтран хорих ангид хүмүүжиж буй эмэгтэйчүүдэд урлаг, соёлын арга хэмжээ хүргэхээс гадна гарын бэлэг гардуулжээ. Мөн дуучин Б.Маралжингоо урилгаар хүрэлцэн ирж ая дуугаараа эрхээ хасуулан, хүмүүжиж буй бүсгүйчүүдэд урам зориг өгч, шинэ жилийн баярыг нь хуваалцсан аж.