УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2025.12.30/ хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн ч АН-ын бүлгээс завсарлага авлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Эдийн засгийн эрх чөлөөний нөхцөл байдал муу байна гэж хэлэнгүүтээ эрх чөлөөний нэртэй хууль батлаад өгчихье гэж байгаа юм уу. Үндсэн хуулиар эдийн засгийн эрх, эрх чөлөөг баталгаажуулаад өгчихсөн. Угтаа бол Эдийн засаг, хөгжлийн яамнаас эдийн засгийг боомилоод байгаа хуулиадыг оруулж ирмээр байгаа юм. Энэ хуулийг батлах гээд байгаа нь "Бизнесийн зөвлөл"-д байгаа юм болов уу даа. Өмнөх Ерөнхий сайд бизнесийн зөвлөл гэж нэг юм байгуулаад баахан компаниудыг дэргэдээ суулгаж уулздаг байсан. Тэр уулзалтад нь ирэхгүй бол дарамталдаг байсан. Үүнийгээ баталж авах гээд байгаа юм уу. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн хэрэггүй л юм шиг байх юм. Бизнесийн эрх чөлөөг нэг хуулиар хязгаарлахгүй" гэв.
Харин Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр "Бизнесийн зөвлөл нь бизнес эрхлэгчдийн, баялаг бүтээгчдийн статусыг өндөр болгоод төрд үгээ хүргэдэг, гаргаж байгаа хууль тогтоомжид саналаа хэлдэг, заавал оролцоог нь хангах л зүйл. Энд буруудах сөрөг юм алга" гэсэн хариултыг өгөв.
ВИДЕО: