Тайландын Бангкок хотноо болсон Азийн холимог тулааны хамгийн том холбоо "ONE Championship"-ийн ээлжит тулаанд манай улсын холимог тулаанч Б.Энх-Оргил Бразилын тамирчин Фабрико Андрадетэй тулалдаж, ялсан билээ.
Б.Энх-Оргилын энэ амжилтын үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээсэн. Тэгвэл өнөөдөр МУГТ Б.Энх-Оргилын төрсөн өдөр тохиож буй бөгөөд "ONE Championship" холбоо төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлжээ. Тус холбоо өөрийн цахим хуудсандаа "Шинэ нас, шинэ аварга. Монголын супер од Баатархүүгийн Энх-Оргил төрсөн өдрийн мэнд хүргэе" гэжээ.