Т.Аубакир: Тэтгэврийн нэмэгдлийг ирэх долоо хоногийн лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр хойшлууллаа

Т.Аубакир: Тэтгэврийн нэмэгдлийг ирэх долоо хоногийн лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр хойшлууллаа

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн сайд Т.Аубакир Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Тэтгэврийн асуудлыг хэрхэн шийдэхийг арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болсон. Цалингийн нэмэгдлийн талаар Ерөнхий сайд тодорхой үүрэг чиглэл өглөө. Улсын төсөв батлагдах үеэр, эмч, багш нарын цалинг тодорхой хувиар нэмсэн. Үүний цаана бусад салбарын асуудал мөн бий. Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчид яах вэ. Тиймээс Ерөнхий сайд маш тодорхой буюу төсвийн байгууллагууд хэмнэлт хийх замаар бүтээмж дээр үндэслэн цалинг дахин тогтоож оруулж ир гэх чиглэлийг өгсөн" гэлээ.