Аймгийн алдарт уяач Э.Улаанхүү Монголын Залуучуудын холбооны "Оны шилдэг залуу"-гаар тодорчээ

Аймгийн алдарт уяач Э.Улаанхүү Монголын Залуучуудын холбооны "Оны шилдэг залуу"-гаар тодорчээ

Дундговь аймгийн Луус сумын харьяат, аймгийн алдарт уяач Э.Улаанхүү Монголын Залуучуудын холбооны "Оны шилдэг залуу"-гаар тодорчээ.

Түүний хувьд 2024 оны Үндэсний их баяр наадамд хар шүдлэн үрээ түрүүлгэж, олны анхаарлыг татаж байсан. Улмаар өнгөрсөн жил Улсын их баяр наадамд хул халзан даагаа аман хүзүүнд хурдлуулсан билээ.