Үндсэн хуулийн Цэц Эрүүгийн хуулийн 13.14.1 дэх заалт буюу “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван cap хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж дүгнэсэн.
Тэгвэл Цэцийн 10 дугаар дүгнэлтийг өнөөдөр /2025.12.30/ Хууль зүйн байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр товложээ. УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 14:00 цагт эхэлнэ.