NTV телевизийн шууд дамжуулалтын дор Эдди Уильяамс “Анд минь ээ, алив үзүүлээд өг” гэсэн сэтгэгдэл бичжээ

NTV телевизийн шууд дамжуулалтын дор Эдди Уильяамс “Анд минь ээ, алив үзүүлээд өг” гэсэн сэтгэгдэл бичжээ

“Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан, Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд болсон.

Энэ барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат Улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж, Ховд аймгийн Мөст сумын харьяат аймгийн арслан М.Баяржавхлан үзүүрлэсэн юм. Улсын арслан Б.Орхонбаярын хувьд “Ерөнхийлөгчийн цом”-ын барилдаанд хоёр дахь удаагаа түрүүлж байгаань энэ. Тэгвэл бөхийн барилдааны NTV телевизийн шууд дамжуулалтыг Австралиас "Physical Asia"-ийн оролцогч Эдди Уильяамс үзэж, “Анд минь ээ, алив үзүүлээд өг” гэсэн сэтгэгдэл бичжээ.




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө