"Ард кредит" банк бус санхүүгийн байгууллагын Санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан Д.Лхагва-Очирт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, Д.Лхагва-Очир нь албан тушаалын байдлаа ашиглан, байгууллагын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөнөөс 1.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгийг завшиж, гэмт хэргийн замаар олсон хөрөнгийг криптовалют болгон хувиргаж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2 /Залилах/, Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2.1, 2.2 /Хөрөнгө завших/, Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.