Netflix-ийн бэлтгэн гаргадаг “Physical 100” шоу нэвтрүүлэг хэдийнээ дэлхий нийтийн анхаарлын төвд орсон бөгөөд Солонгост хоёр улирал хийгдээд байгаа.
Тэгвэл энэ удаа “Physical 100 Asia” хийгдэх гэж байгаа бөгөөд нийт найман улсын иргэд оролцох гэнэ. Үүнд Солонгос, Филиппин, Австрали, Тайланд, Монгол, Япон, Индонези, Турк гэсэн найман улс багтжээ. Монголоос ямар хүмүүс оролцож байгаа нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Энэхүү нэвтрүүлэгт фитнесийн тамирчин, олон төрлийн спортын тамирчид, тэр ч байтугай бүжигчид, дуучид, жүжигчид, боксын тамирчид зэрэг олон төрлийн хүмүүс оролцдог. Уг нэвтрүүлэг нь биеийн хурд, хүчний хүнд сорилтуудыг давж, хасагдах журмаар явсаар хамгийн сүүлд үлдсэн нэг хүн ялагч болдог билээ.
ВИДЕО: