Сургуулиуд ширээ сандалгүй, сурах бичиг хүрэлцэхгүй байхад Ерөнхий сайд Г.Занданшатар "Орос хэл сураарай" гэх агуулгатай захидлыг төсвийн мөнгөөр хэвлэж тараав

Сургуулиуд ширээ сандалгүй, сурах бичиг хүрэлцэхгүй байхад Ерөнхий сайд Г.Занданшатар "Орос хэл сураарай" гэх агуулгатай захидлыг төсвийн мөнгөөр хэвлэж тараав

Ерөнхий сайд Г.Занданшатар есдүгээр сарын 01-ний өдөр буюу хичээлийн шинэ жилийн баярын өдөр сурагчдад "Илтгээлт захидал"-ыг илгээсэн. Тэрбээр захидалдаа " Дэлхий ертөнцтэй илүү сайн танилцуулах, улс орны байгаль, цаг уурын онцлогийг сонирхож судлах орос хэл, газарзүйн хичээлийг шимтэн суралцаарай" зэргээр бичжээ. 

Дэлхий нийтийн хэл англи хэл болсон байхад Засгийн газрын тэргүүн нь орос хэл сурахыг ийнхүү уриалсан нь олны шүүмжлэлийг дагуулаад байна. Цаашлаад нийслэлийн хэмжээнд нийт 12 сургууль, 11 цэцэрлэг сандал, ширээ, тоног төхөөрөмжгүй хичээлийн шинэ жилийг угтсан. Мөн сурах бичигт бүх хүүхдэд хүртээмжгүй, хичээллэдэг сургууль байдаг зэрэг тулгамдсан олон асуудал боловсролын салбарт бий. Гэтэл Ерөнхий сайд Г.Занданшатар илүү зардал гарган төсвийн хөрөнгийг зарлагадаж захидал хэвлэн тараасан нь цагаа олоогүй үйлдэл болов.