СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Түр зуурын хүчтэй салхины улмаас барилгуудын дээвэр, айлуудын гэр нуржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Түр зуурын хүчтэй салхины улмаас барилгуудын дээвэр, айлуудын гэр нуржээ

Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагдсан байна.

Нөөлөг салхины улмаас урьдчилсан байдлаар тус сумын барилгуудын дээвэр болон айлуудын гэр нурсан бөгөөд хохирлын хэмжээг эцэслэн тогтоохоор сумын Онцгой комис, мэргэжлийн ангийнхан ажиллаж байгааг мэдээллээ. Тиймээс иргэд, малчид та бүхэн цаг агаарын урьдчилсан мэдээг тухай бүрт хүлээн авч, гэр, байшингийн дээвэр, хаалга, цонх, салхивч зэргийг бэхэлж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.