Оросууд Хятад руу визгүй зорчих боломжтой болжээ

Оросууд Хятад руу визгүй зорчих боломжтой болжээ

Хятадын Гадаад хэргийн яамны мэдээлснээр, энэ оны 9-р сарын 15-наас эхлэн ОХУ-ын энгийн гадаад паспорттой иргэд визгүйгээр Хятад руу нэвтэрч, 30 хүртэл хоног оршин суух боломжтой болж байгаа ажээ.

Энэхүү визний нөхцөлийг эхний ээлжид нэг жилийн турш туршилтын журмаар хэрэгжүүлэхээр болжээ.

Мөн өнөөдөр /2025.09.02/ ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар уулзалт хийхээр товлогдсон байна. Улмаар "Газпром" компанийн тэргүүн Алексей Миллер өмнө нь Хятад руу чиглэсэн “Сибирийн хүч-2” хийн хоолой барих тухай хууль ёсны хүчинтэй санамж бичигт гарын үсэг зурсан талаар мэдээлжээ. Мөн одоо ажиллаж буй “Сибирийн хүч-1” хоолойгоор жилд нийлүүлэх хийн хэмжээг 38-44 тэрбум куб метр болгон нэмэгдүүлэхээр тохиролцсон гэжээ.

Эх сурвалж: BBC