Маргааш буюу энэ сарын 16-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, энэ сарын 17-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.
Тодруулбал, маргааш буюу энэ сарын 16-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, энэ сарын 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 18-нд зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, энэ сарын 19-нд Хөвсгөлийн уулс, Халх голын сав газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи энэ сарын 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд говь, тал, хээрийн нутгаар, 18-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Маргааш буюу энэ сарын 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, энэ сарын 17-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -12...-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -8...-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -8...-13 градус, өдөртөө -1...-6 градус, бусад нутгаар шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.