Улаанбаатарт 4 градус дулаан байна

Улаанбаатарт 4 градус дулаан байна

Маргааш буюу энэ сарын 16-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, энэ сарын 17-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Өнөөдөр нутгийн төв хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -7...-12 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Тэрэлж, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -2...+3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8...+13 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +2...+4 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.