Шангри-Ла төвд гарсан хэрэгт холбогдуулан өсвөр насны яллагдагч Д.С-д Монгол Улсын хилээр гарах болон нэр бүхий хүмүүстэй уулзахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ

Шангри-Ла төвд гарсан хэрэгт холбогдуулан өсвөр насны яллагдагч Д.С-д Монгол Улсын хилээр гарах болон нэр бүхий хүмүүстэй уулзахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ

 

ЕБС-ийн ахлах ангийн сурагчид нэгнээ дээрэлхэж, биед нь ноцтой халдаж буй бичлэг энэ сарын 9-нд цахим сүлжээнд тархсан. Уг хэрэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар өмнө нь мэдээлж байсан юм.

Тэгвэл Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор өсвөр насны яллагдагч Д.С-д Монгол Улсын хилээр гарахыг хориглох, мөн нэр бүхий хүмүүстэй уулзахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргасан байна. Энэхүү саналыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх 2026 оны гуравдугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хэлэлцэн шийдвэрлэжээ. Шүүхийн мэдээлснээр, яллагдагч Д.С-д холбогдох эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн прокурорын саналыг хүлээн авчээ. Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Д.С-д Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.




Өнөөдөр гахай өдөр

4 цагийн өмнө