Хотын дарга Х.НямбаатарТҮЦ-үүдийг буулгасан нь хэн нэгний ашгийн төлөөх шийдвэр байв уу?

Хотын дарга Х.НямбаатарТҮЦ-үүдийг буулгасан нь хэн нэгний ашгийн төлөөх шийдвэр байв уу?

Улаанбаатар хотын засаг дарга Х.Нямбаатар 2025 дөрөвдүгээр сараас эхлэн нийтийн эзэмзшлийн зай талбайд үйл ажиллагаа явуулж байсан ТҮЦ-үүдийг буулгасан байдаг.  

Нийслэлийн захирагчийн шийдвэрээр нийт 1207 түргэн үйлчилгээний цэгийг албадан буулгасан. Уг ажиллагаанаас үүдэн ТҮЦ эрхлэгчид хоногийн хоолтойгоо залгадаг, амьжиргааны эх үүсвэрээ алдлаа , хүний эрх зөрчиж байна хэмээн бухидаж байсан үе саяхан. Гэвч ТҮЦ-үүдийг буулгасан нь зөвхөн иргэдийн амьдрах орчныг сайжруулах зорилготой байсан уу, эсвэл өөр хэлбэрийн бизнесийг бий болгож, хэсэг бүлэг этгээд ашиг хүртэх боломжийг нээв үү? гэдэг нь эргэлзээтэй болоод байна. Учир нь бусад ТҮЦ-үүдийг буулгасан хэрнээ иргэдэд зориулсан автобусны кабинтай зогсоол дотор худалдаа эрхэлж буй нь иргэдийн дургүйг хүргээд байгаа юм.

Тодруулбал, 2023 оны арванхоёрдугаар сараас эхлэн НИТХын төлөөлөгч, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирал асан Ж. Энхжаргалан-ын санаачилгаар “New Ulaanbaatar West Terminal” төслийн хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн автобусны буудлуудад нийт 67 дулаан зогсоол барьж байгуулсан. Эдгээр зогсоол нь өвлийн хүйтэнд нийтийн тээвэр хүлээж буй иргэдийг дулаан байлгах, үйлчилгээний орчныг сайжруулах зориулалттай. Гэтэл  120 мянгатын автобусны буудал дээр байрлах дулаан зогсоол дотор ТҮЦ ажиллаж эхэлсэн нь  асуудал дагуулаад буй.  Тухайн зогсоол нь  2025 оны нэгдүгээр сарын 27-ыг хүртэл Төв цэнгэлдэх хүрээлэнгийн харьяа байсан бол тус өдрөөс нийслэлийн Хан-Уул дүүрэгт хүлээлгэн өгчээ. Гэвч зогсоолын кабин дотор худалдаа эрхлэх зөвшөөрлийг хэн, ямар үндэслэлээр олгосон нь тодорхойгүй байна. Энэхүү  асуудлаар бид тус ТҮЦ-ийг эрхлэгчээс тодруулахыг хүссэн ч мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.  

 ВИДЕО:

-БИДЭНД ЗОРИУЛЖ ХИЙСЭН ГЭЧХЭЭД ИНГЭЖ АШИГЛАЖ БАЙГАА НЬ МУУХАЙ САНАГАДАЖ БАЙНА-

Уг нөхцөл байдлын талаар иргэдээс байр суурийг нь сонсоход “Энэхүү зогсоол нь яхир өвлийн хүйтэнд хаалттай байж байгаад саяхан онгойсон. Ашгүй нэг юм онгойлоо гэж бодож байтал дотор нь ТҮЦ эрхэлээд эхэлчихсэнмм байна. Хэнд хандаж хаана хэлэхээ мэдэхгүй байлаа. Уг нь дулаан зогсоол байх нь иргэдэд их хэртэй. Бид чинь өвлийн хүйтэнд бага насны хүүхдээ дагуулаад автобусаар явах шаардлага бишгүй л олон гардаг. Гэтэл нэг ч гэсэн хэрэгтэй зүйл бий боллоо гэтэл ТҮЦ болгочихдог яамаар ч юм. Хотын дарга бүх ТҮЦ-нүүдийг буулгаагүй юм уу?

Зарим иргэд “Дандаа автобусаар явдаг л даа өвөлд автобус хүлээх их хэцүү. Харин дулаан автобусны зогсоолтой болсноос хойш автобус хүлээх зуур даарч бээрэх нь харьцангуй багассан. Гэтэл бидэнд зориулж хийсэн гэчихээд ингэж ашиглаж байгаа нь муухай санагадаж байна” хэмээн үзэл бодлоо илэрхийллээ.

-ХОТЫН ӨНГӨ ҮЗЭМЖИЙГ ГУТААЖ, НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАЙ ТАЛБАЙГ ХОРООДОГ ГЭЖ ХОТЫН ДАРГЫН АД ҮЗСЭН ТҮРГЭН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦЭГ ЧИМЭЭГҮЙХЭН АЖИЛЛАЖ ЭХЭЛСЭН НЬ ГАЙХМААР-

Хотын бодлого шударга байх ёстой. Хөгжлийн нэрээр нэг хэсгийн амьжиргааг хааж, нөгөө хэсэгт давуу боломж олгодог тогтолцоо байх нь зохимжгүй. НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан нь нийгмийн хариуцлагын хүрээнд уг автобусны буудлыг барьж байгууллаа хэмээн цахим орчноор шуурч байсан нь саяхан. Гэтэл өнөөдөр түүний томоохон бүтээн байгуулалт хэмээн тодотгоод буй кабинтай автобусны зогсоол дотор хотын өнгө үзэмжийг гутааж, нийтийн эзэмшлийн зай талбайг хороодог гэж хотын даргын ад үзсэн түргэн үйлчилгээний цэг чимээгүйхэн ажиллаж эхэлсэн нь гайхмаар. Мөн тус обекьт дотор ямар эрхтэн дархтан нь, ямар нөхцөлөөр худалдаа эрхэлээд байгаа цаашлаад үлдсэн бүх дулаан зогсоолыг ТҮЦ болгоод хэн нэгэн  хотын өнгө үзэмжинд анхаарагч, шинэ бүтээн байгуулагч нь ашиг халааслах санаа өвөрлөсөн үү гэдэг эргэлзээ төрөөд буй юм.