Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Долоон буудал орчимд зам тээврийн осол гарч, нэг хүн гэмтжээ.
Тодруулбал, Долоон буудал орчимд зам тээврийн осол гарч, хүн гэмтсэн байна гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагат өнөөдөр /2026.03.14/ өглөө 07:45 цагийн орчимд ирсэн байна. Уг дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад тус дүүрэгт оршин суух 17 настай эмэгтэй "У" нь "Toyota Prius 41" автомашиныг жолоодож яваад, Сүхбаатар дүүрэгт оршин суух 46 настай эмэгтэй "П"-ийн Toyota Prius-30 автомашинтай мөргөлджээ. Уг зам тээврийн ослын улмаас иргэн "П" гэмтсэн байна. Цагдаагийн байгууллага уг зам тээврийн осолд хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.