ОУХМ П.Мөрөн "BP Rally-Raid Portugal 2026" тэмцээнд оролцохоор боллоо

ОУХМ П.Мөрөн "BP Rally-Raid Portugal 2026" тэмцээнд оролцохоор боллоо

Олон улсын хэмжээний мастер П.Мөрөн “Дакар Ралли 2026” уралдааны мотоциклын төрөлд өрсөлдсөн 115 тамирчнаас “General” ангилалд 29-р байр, “Rally2” ангилалд 19-р байрыг тус тус эзэлсэн билээ.

Түүний хувьд “Дакар Ралли”-гийн дараагийн шат болох "BP Rally-Raid Portugal 2026" уралдаанд оролцохоор болжээ. Тус тэмцээн нь Португал улсад гуравдугаар сарын 17-23-ны өдөр зохиогдоно. 

Энэ талаар ОУХМ П.Мөрөн өөрийн цахим хуудсандаа “Виз гараад, хүлээн авлаа. Одоогоор 79 дугаартай тэмцээнийхээ бүртгэлд орсон байна. Монголоос энэ сарын 14-нд явна гэж төлөвлөж байна. Мөрний бэртэлээ энэ тэмцээний дараа хагалгаа хийлгэж эмчлүүлэхээр болсон. Намайг дэмжиж хамтран ажиллах хувь хүн, байгууллага байвал холбогдоорой” гэв.