Цахим орчинд цацагдсан дүрс бичлэгтэй холбоотойгоор "Номт наран" сургууль мэдэгдэл гаргалаа

Цахим орчинд цацагдсан дүрс бичлэгтэй холбоотойгоор "Номт наран" сургууль мэдэгдэл гаргалаа

Цахим орчин өсвөр насны хүүхдүүд нэгнийхээ биед халдаж байгаа ноцтой бичлэгүүд цацагдаж, энэ асуудал олны анхаарлыг татаад байна. Тус дүрс бичлэгтэй холбоотойгоор “Номт наран” ерөнхий боловсролын сургууль албан ёсны мэдэгдэл гаргалаа.

Тус мэдэгдэлд “Цахим орчинд олон нийтийн анхаарлыг татаад буй үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой дүрс бичлэг цацагдсаны нэг нь ахлах ангид манай сургуульд шилжин ирсэн нэр бүхий нэг сурагч холбоотойд буйд сургуулийн зүгээс анхааралдаа авч, цагдаагийн байгууллагатай хамтран зохих журмын дагуу ажиллаж байна. Хэдий энэ үйлдэл нь сургуулийн орчинд болоогүй ч дүрс бичлэгт гарч буй хүүхдүүдтэй дээрх сурагч хамт байгаад бид харамсаж, мөн олон нийтээс хүлцэл өчиж байна. Ерөнхий боловсролын сургуулиуд нь хүүхдийн аюулгүй байдлыг хангах, үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, хүүхдийг хүүхдийн эсрэг аливаа хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхдийг эерэг зан үйл, дадал хэвшилд сургахад анхаарч ажилладаг. Хүүхдийн хүмүүжил, зан төлөвийн байдал нь дан ганц тухайн суралцагчийн суралцаж буй сургууль, анги хамт олноос нь хамааралтай биш байдаг тул тухайн үйлдэлд хамааралгүй, хичээнгүйлэн суралцаж буй бусад суралцагчдын сурах эрхэд халдахгүй байх, олон нийтийн сүлжээнд сурагчдын зураг, постер доор сөрөг сэтгэгдэл бичихгүй байх, мөн багш сурагчдын зургийг хуурамчаар буруу ташаа мэдээлэл тараахгүй байхыг олон нийт болон мэдээллийн сайтуудаас хүсэж байна. Бид энэхүү асуудлыг сургуулийн дотоод журмын дагуу шийдвэрлэх ба ёс зүйгүй аливаа үйлдлийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Цаашид элсэлтийн журмаа сайжруулан шинээр шилжин ирж суралцах сурагчдын мэдээллийг сайтар нягтлан шийдвэр гаргаж байхаа нийт эцэг эх, асран хамгаалагч нарт мэдэгдэж байна” гэжээ.