Э.Ганзориг: Нэгнийгээ зодож, биед нь халдсан сурагчдыг сургуулийн захиргааны хурлаар ямар шийтгэл ноогдуулахыг шийднэ /ВИДЕО/

Э.Ганзориг: Нэгнийгээ зодож, биед нь халдсан сурагчдыг сургуулийн захиргааны хурлаар ямар шийтгэл ноогдуулахыг шийднэ /ВИДЕО/

Өнөөдөр /2026.03.10/ ахлах ангийн сурагчид биенээ дээрэлхэж, гар хүрч буй бичлэг цахим орчинд цацагдсан. Энэ асуудлаар тус сургуулийн зүгээс мэдээлэл өглөө.  

Дугаар сургуулийн нийгмийн ажилтан Э.Ганзориг "Цагдаагийн байгууллагаас тус хэргийг шалгаж байгаа учраас одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Манай сургуульд өмнө нь ийм хэрэг гарч байгаагүй. Яг одоогийн байдлаар нэг сэтгэлзүйч, хоёр нийгмийн ажилтан ажиллаж байгаа. Дээрэлхэлтийн эсрэг сурагчдадаа Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллагатай хамтарч нөлөөллийн ажил тогтмол хийдэг. Үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн сурагчдыг хуулийн байгууллагаас ямар шийдвэр гаргахыг бид мэдэхгүй байна. Харин сургуулийн зүгээс захиргааны зөвлөлөөр хуралдаад шийдвэрээ гаргах болно" гэлээ.

Эцэг, эхийн төлөөлөл "Арваннэгдүгээр сарын 19-нд манай хүүхдийг, ангийнх нь хүүхдүүд “нөгөө ангийн хүүхэдтэй зодолд, зодолдохгүй бол аймхай” гэсэн юм байна лээ. Тэгээд ариун цэврийн өрөөнд зодолдоод манай хүүхдийн гарыг нь хугалсан байсан. Тухайн үед хяналтын камер шүүгээд хөөцөлдөхөд ангийн багш, нийгмийн ажилтнууд, сургуулийн захиргаа нь тоодоггүй юм байна лээ" гэлээ.

ВИДЕО: