Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэдээлснээр улаанбурхан өвчний есөн тохиолдол шинээр бүртгэгджээ. Эдгээр тохиолдлын тав нь нийслэлд, дөрөв нь орон нутагт байгаа юм.
Улсын хэмжээнд улаан бурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо 14 мянга 326 боллоо. Одоогийн байдлаар 24 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.