Баянхонгор аймгийн Сар шинийн нэгдсэн золголтод зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн нээлттэй барилдаан өнөөдөр /2026.02.27/ 13.00 цагаас Монгол бөхийн өргөөнд боллоо.
Энэхүү барилдаанд Улсын арслан Э.Батмагнай долоо даван түрүүлж, 10 сая төгрөг, Улсын харцага Н.Золбоо зургаа даван үзүүрлэж 5 сая төгрөг хүртлээ.