МАН-ын ЕНБД Я.Содбаатар мөрийн хөтөлбөрийн биелэлтийн талаар илтгэл тавьжээ

МАН-ын ЕНБД Я.Содбаатар мөрийн хөтөлбөрийн биелэлтийн талаар илтгэл тавьжээ

Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаан Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж, намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар “Намын мөрийн хөтөлбөрийн биелэлт, үр дүн, судалгаа, мониторинг хийсэн аргачлал” сэдэвтэй илтгэл тавилаа.

Тэрбээр сүүлийн 30 жилийн нийгэм, эдийн засгийн өсөлт, 2016 оноос өмнөх эдийн засгийн байдал, Монгол Ардын намын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, одоогийн нөхцөл байдал, цаашид анхаарал асуудал зэрэг сэдвийг онцолж байв. Мөн намын мөрийн хөтөлбөрийг олон улсын MARPOR аргачлал болон LLM хиймэл оюунд суурилан бодлогын 11 хорооны оролцоотойгоор анх удаа үнэлсэн тухай илтгэлд дурдлаа.