Энэ сарын 23-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи салхилж, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг ЦУОШГ-аас анхааруулж байна.
Мөн 22-23-нд шилжих шөнө Говь-Алтайн хойд, Өвөрхангайн баруун болон хойд хэсгээр, 23-ны өдөр Дундговийн нутаг, Төв аймгийн өмнөд, Өмнөговь, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна. Шөнөдөө Монгол-Алтай, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -23...-28 градус, Говь-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр -17...-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -11...-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1...-6 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн, өдөртөө хүйтэрч Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр -20...-25 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -15...-20 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -9...-14 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг -2...+3 градус дулаан, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн байна.