Өнөөдөр буюу 2025 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын Чулуутын амны хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч байгаль орчинд сөрөг нөлөөтэй үйл ажиллагаа явуулж байсан иргэд, аялагчдад хяналт тавин үйл ажиллагааг зогсоолоо.
Энэхүү үйл ажиллагааг авто спорт клуб зохион байгуулж байсныг Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч, улсын байцаагч нар зогсоон тус орчинд цугласан иргэдэд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Дархан цаазат газарт хориглох үйл ажиллагааны холбогдох хууль, дүрэм тайлбарлаж, Захиргааны хариуцлагатай жижүүрт мэдэгдэж хяналт тавин ажиллажээ.