Ардчилсан намын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонг Норовын Алтанхуягт гардуулжээ

Ардчилсан намын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонг Норовын Алтанхуягт гардуулжээ

Ардчилсан намын дээд шагнал болох “Их Эзэн Чингис хаан” одонг Норовын Алтанхуягт гардууллаа.

Норовын Алтанхуяг нь 1990 оноос хойш дөрвөн удаа Ардчилсан хүчнүүдийн Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан. Намын аппаратыг зангидаж, ажлын хүндийг нугалдаг энэ албыг хашсан тэрээр намын нөхдийнхөө итгэл, хүсэлтээр ээдрээ, зөрчилтэй, хүнд үед амжилттайгаар ажиллаж, зургаан ялалтыг байгуулсан.

2008 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Ардчилсан намын даргаар сонгогдсон.  Түүний ялалтуудыг дурдвал, 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан. 2012 онд УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан, 2012 он Нийслэлд анх удаа Ардчилсан нам ялалт байгуулсан, 2012 он Аймаг, орон нутгийн сонгуульд ялж, 2013 он Монголын Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялсан юм. Сонирхуулахад, тэрээр 2001 онд уг “Их Эзэн Чингис хаан” одонг санаачилсан түүхтэй.