Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарын ээлжит тулаан энэ сарын 7-нд товлогдоод байсан ч өрсөлдөгч тамирчны визний асуудлаас болоод хойшилсон байдаг.
Тодруулбал, Э.Цэндбаатарын өрсөлдөгч Мексикийн боксчин Brandon Abenamar León Benítez нь визийн асуудлаас болж тэмцээнд оролцох боломжгүй болсон юм. Улмаар Мексикийн мэргэжлийн боксчин Abraham Eduardo Montoya Torres-той тулалдлаа. Тус тоглолт Улаанбаатарын цагаар өнөөдөр өглөө 09:00 цагт эхэлсэн. Тулаанд МУГТ Э.Цэндбаатар ялалт байгуулснаар 14-0 гэсэн ажмилттай боллоо.