ОХУ-ын хилээр 114 хайрцаг хүнсний нэмэлт, гоо сайхны бараа хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ

ОХУ-ын хилээр 114 хайрцаг хүнсний нэмэлт, гоо сайхны бараа хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ

Иркутскийн гаалийн ажилтнууд Улаанбаатар хотоос очсон агаарын тээврийн зорчигчийн ачаа тээшнээс хүнсний нэмэлт бүтээгдэхүүний арилжааны багцыг илрүүлжээ.

Тодруулбал, Монгол иргэний чемоданаас 114 хайрцаг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, 14 ширхэг Малайзад үйлдвэрлэсэн үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүн олсон бөгөөд 56 настай зорчигч эмэгтэй онлайн худалдаа эрхэлдэг хамаатныхаа хүсэлтээр Иркутскийн үйлчлүүлэгчдэд хүргэхээр бараа авчирсан гэж тайлбарласан байна. ОХУ-д мөрдөгддөг одоогийн хууль тогтоомжийн дагуу ийм ачааг хувийн хэрэгцээний бараа гэж үзэхгүй бөгөөд гаалийн татвар төлсөн ердийн журмаар мэдүүлэх ёстой аж. Шинжээчийн үзлэгээр бүтээгдэхүүний зах зээлийн үнэлгээ 495,000 рубль болох нь тогтоогджээ.

Улмаар Иркутскийн гаалийн газар гэмт этгээдэд Эрүүгийн хуулийн 105 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу, ОХУ-ын Захиргааны зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу (бараа мэдүүлээгүй) захиргааны хэрэг үүсгэсэн байна. Сонирхуулахад, Энэ зүйлд заасан шийтгэл нь барааны үнийн дүнгийн 1/2-оос хоёр дахин ихтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулдаг аж.