БАРИМТ: "Тусгаар Тогтнол" бошиг сахигч УСК-г бүтээхэд Кино урлагийн сангаас 157.8 сая төгрөгийн санхүүжилт олгожээ

БАРИМТ: "Тусгаар Тогтнол" бошиг сахигч УСК-г бүтээхэд Кино урлагийн сангаас 157.8 сая төгрөгийн санхүүжилт олгожээ

Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний"-115 жилийн ойд зориулан бүтээсэн "Тусгаар Тогтнол" бошиг сахигч уран сайхны кино  энэ сарын 06-ны /2026.03.06/ өдөр албан ёсоор нээлтээ хийсэн билээ.

Зохиолч Тодко Самсон, найруулагч Б.Тамир нарын хамтран бүтээсэн "Тусгаар Тогтнол" бошиг сахигч уран сайхны киног “түүхийг сэргээн сануулсан, сургамжит” бүтээл хэмээн тодорхойлж буй.

Тэгвэл "Тусгаар Тогтнол" бошиг сахигч уран сайхны кинонд Кино урлагийн сангийн 157.8 сая төгрөгийн санхүүжилт олгожээ.

Кино урлагийг дэмжих сангаас эргэн төлөх нөхцөлгүй олгох санхүүжилтийн гэрээ

Тодруулбал,  Зохиолч Тодко Самсон буюу Т.Мягмартогтох, Кино урлагийн зөвлөл бөгөөд Ажлын албаны дарга Ч.Ундрал нар 2025 оны арванхоёрдугаар сарын 04-ний өдөр Кино урлагийг дэмжих сангаас эргэн төлөх нөхцөлгүй олгох санхүүжилтийн гэрээг байгуулсан байна. Уг гэрээний үнийн дүн нь 158 сая 786 мянга 301 төгрөг бөгөөд урьдчилгаа 80 хувь болох 127 сая 029 мянга 040 төгрөгийг олгоод байгаа аж. Харин үлдсэн 20 хувийн 31 сая 757 мянга 260 төгрөгийг гэрээ дүгнэсэн акт зурснаас хойш олгохоор гэрээлжээ. 

Ташрамд өгүүлэхэд Кино урлагийг дэмжих сангаас дээрх бүтээлээс гадна "Эргэлт медиа групп"-ийн "Давс үүрсэн 40 жил", "Тэхийн зогсоол" УСК-нд тодорхой хувийн эргэн төлөгдөх нөхцөлгүй санхүүжилт олгосон байна.