Бүрэн эрх нь дууссан гишүүдэд тэтгэмж олгохыг зогсоох иргэний цахим өргөдөл 5000 гаруй иргэний дэмжлэг аваад байна

Бүрэн эрх нь дууссан гишүүдэд тэтгэмж олгохыг зогсоох иргэний цахим өргөдөл 5000 гаруй иргэний дэмжлэг аваад байна

Монгол улсын их хурлын тухай хуулийн 41-р зүйлийн 9 дүгээр заалтад "Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, гишүүнээр сонгогдохоосоо өмнө оршин сууж байсан газартаа шилжвэл өөрийнх нь болон гэр бүлийн гишүүний замын зардал, ачаа, тээшний хөлсийг авто тээврийн тарифаар тооцож олгоно" гэж заасан байдаг.

Тэгвэл энэ заалт нь Монгол улсын үндсэн хуулийг зөрчсөн, энэ заалтыг байхгүй болгох шаардлагатай хэмээн иргэн Ц.Батболд нийтийн өргөдөл гомдлын "D-Petition" цахим системд өргөдөл гаргаж, иргэдийн гарын үсгийг цуглуулж эхэлжээ. Энэ сарын 24-нд эхлүүлсэн тус иргэний саналд өнөөдрийн байдлаар /2025.09.30/ 5300 гаруй иргэн  дэмжиж цахим саналаа баталгаажуулсан байна. Хэрэв түүний эхлүүлсэн санал 100 мянган иргэний дэмжлэг авбал уг асуудылыг УИХ-аар шийдвэрлүүлэх боломж бүрдэх юм. 




Өнөөдөр могой өдөр

1 цагийн өмнө