УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, Х.Булгантуяа, АН-ын дарга О.Цогтгэрэл нарын тэргүүтэй улс төрчид хэлмэгдэсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, Х.Булгантуяа, АН-ын дарга О.Цогтгэрэл нарын тэргүүтэй улс төрчид хэлмэгдэсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Өнөөдөр /2025.09.010/ улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож буй.

Монгол Улсын Их Хурлаас 1996 онд 33 тоот тогтоол гаргаж, жил бүрийн энэ өдөр төрийн өндөр дээд албан тушаалтнууд хэлмэгдэсдийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэн ёслолын арга хэмжээ зохиож ирсэн. Энэ өдөр нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн амиа алдсан олон мянган иргэдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх, тэдний гэр бүл үр хүүхдэд хүндэтгэл үзүүлэх цаашлаад түүхийн сургамжийг хойч үедээ сануулах ач холбогдолтой. Тэгвэл өнөөдөр өглөө УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, Х.Булгантуяа, МАН-ын бүлгийн Ж.Бат-Эрдэнэ, АН-ын дарга О.Цогтгэрэл нарын тэргүүтэй улс төрчид хэлмэгдэсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.  Мөн АН-ын дарга О.Цогтгэрэл, Бүлгийн дэд дарга Б.Жаргалан, Ц.Баатархүү нарын АН-ын гишүүд мөн цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн байна.